2012-04-30

Хайрт эмээ Нарандуламдаа

Нар хэмлэсэн бор гүвээ Эмээгийн нутаг
Нас хойморлосон буурал эмгэн Миний Өвөг
Гэзгэнд нь цагаа унаж бууралтсан
Гэрт нь үрс нь тунаж бужигналдсан
Дээд тэнгэрт залбирч дэргэдэх уулсаа шүтсэн
Дэндүү эгэл дөлгөөн бор эмгэн миний эмээ....
Аавын ах дүү 12ыг
Ар өвөртөө дүүрч өсгөхдөө
Алинд нь ч гомдож асрал нэхээгүй
Арвин агуу хайрыг тань
Аанай л тайван занг тань
Аваад үлдэхсээн ач охин нь.
Дэлгэр зуны дунд сараар
Дэгж дэрвээд тань дээрээ очдогсон
Хөдөөний эмээгийндээ очноо гэж
Хүн болгонд гайхуулж хөөрдөгсөн
Эмээгийн ааруулыг санасаан гээд
Эрхэлж таньдаа л нялхардагсан
Ээждээ туниад эвхэрч урвайхад
Эвийлж та минь өмөөрч хайрладагсаан....
Одоо охин нь том болжээ
Орчлон таныг минь буурай болгожээ
Жилдээ золгох минь цөөрч
Жижгэрч та минь хөгширчээ
Дэндүү эгэл уужуу ухаант таныхаа
Дэргэд тань байж ачлахсан
Дээлийн торгоор хууралгүй ойр байхсаан..
Ачилнаа ач охин нь таныгаа
Аргагүй сайн явж баярлуулнаа эмээ. 2011.08.12

No comments:

Post a Comment