2011-11-16

Хайку...

Нялх салхи сэрвэгнэв
Загас гялхийн үсчив.
Гол эргээ угаана. М. Басё
***

Өнчин ботго шиг
Цагаан үүлс алсрах нь
Өвөл ирснийх буюу
***

Шинэ жилийн эхний өдөр
Тэнгэр цэнхрээс цэнхэр
Гайхамшигт бодлууд...

Япон хайку

Хуучин цөөрөм рүү
Хөөрхий мэлхий дэвхрэхэд
Усны чимээ гарав. Басё
***
Мөчир дамжин гүйж
Мөнгөн дусаал урсах нь
Хаврын бороо ажээ. Басё
***
Цэцгэс хагдарч
Цэцгийн үр газарт унах нь
Хэн нэгний нулимс мэт. Басё.
***
Дуусч байгаа намрын
Гунигт автсан надад бол
Бурхад ч, Будда ч эс орших ... Масаока Шики
***

Цаасан цонхыг
Цоолох хүнгүй боллоо
Гэтэл гэрт хэчнээн хүйтэн!
Энэ хайкуг унших бүрт уйлмаар болдог. Эдогийн үеийн яруу найрагч бүсгүй Тиё нас барсан хүүхдээ санагалзан байж бичжээ. Япон орны хойд нутгийн өвөл Монголынхоос дутахгүй. Дундад зууны, хятад маягийн цаасан цонхыг цаасан цонх л хүйтэн жавар хаацайлна. Тиё ядуу хүний эхнэр байсан гэдэг. Томоогүй үр нь цонхыг хуруугаараа цоолж, эцэг эхдээ түвэг уддаг байж л дээ. Тэр жаахан амьтныг эрлэг аваад явчихаж. Одоо хэн ч цонх цоолж, хүйтэн жавар оруулахгүй. Салхигүй дулаан байшинд ямар ч жаргал алга. Эх сурвалж: Г. Аюурзана Дурлалгүй ертөнцийн блюз номоос.

Хайку...

Дорно дахины яруу найргийн євєрмєц нэг хэлбэр бол японы хайку билээ. Японы хайку 3 мєр 17 vет шvлэг юм. Нэг хайку гол тєлєв 5-7 vгээр бvтэх бєгєєд 8 vгтэй байх нь ховор тохиолдоно. Ер нь япон яруу найрагт шvлгийн бvтэц нь мєрийн жигд хэмнэл бєєєд толгой буюу сvvл холбох шаардлага байдаггvй. Японы шvлгийн бvтэц буюу шvлэглэх ёс, єєрийн уламжлалд тvшиглэж бvvр дундад зууны эхэн vед батжин тогтжээ.Хайку шvлгийг vvсгэн бvтээгч нь японы сонгодог яруу найрагч Басё билээ. Басёгийн уран бvтээлд хайку жинхэнэ бодит хэлбэр, шvлэглэх ёс гуримаа олжээ. Японы яруу найргийн тvvхэнд “Басёгийн сургууль” буюу єєрийн барилыг дагагч олон яруу найрагч тєрєєлсэн энэ хvн 1644-1694 оны хооронд амьдарч байжээ. Басё хайку хэлбэрийн яруу найргийн мэргэжлийн багш байсан бєгєєд японы яруу найрагт хайку хэлбэрийн шvлгийг цэцэглэлтийн дээд шатанд гаргажээ. Тийм учраас Мацуо Басё гэдэг нэр бараг япон яруу найраг гэсэнтэй адил ойлгогдох болж тvvний “Хуучин цєєрєм” гэдэг хайку гарсан цагаасаа эхлэн япон яруу найргийн “vлгэр жишээ шvлэг” болжээ. єєрєєр хэлбэл хайку шvлгийн ойлголтын загвар болсон байна. Монгол Хайкучид сүүлийн үед их олноороо төрж Монголын яруу найрагт бас их хувь нэмэр оруулж байгаа...