2013-01-10

Би Монгол хөөөн...


Жилийн өмнө эдүүд нэг найз маань "Тусгаар Монголын төлөө" нэртэй 37 оны үе, хэлмэгдүүлэлтийн тухай ОАУСК хийгдээд дуусаж байна. Манай ZAYA.SH студи хийж байгаа юм. Киноны дууны ая нь их гоё ая байна. Сая сонслоо. Тэгсэн шүлэг нь гэж сонин юм барьцан явхын. Бөөн зовлон, гуниг, үхэл бичцэн байна. Тэр үед тийм байсан байхлдаа гэхдээ арай өөр шүлэг баймаар санагдаад. Омогшмоор, нутаг ус, ижий ааваа санамаар тийм шүлэг байвал гоё. Манайхан гоё шүлэг зохиодог юм чинь дундаасаа дууны шүлгийг нь зохиоё гээд  хэдэн нөхдийнөө дунд уралдаан маягийн юм зарлаад. Хэд хэдэн сайхан шүлэгнүүд бичигдэж байсан шүү. Би тэгээд бас зүгээр байхгүй хэдэн мөр сараачаад өгч байж. Сая хараад эндээ хадгалчихвъя даа гэж бодлоо. Уг нь найзынхаа хэлсэнээр  омогшмоор, нутаг ус, ижий ааваа санамаар, эр хүний уужуу ухаан, чинзориг, Монголоо гэсэн сэтгэл зүрх мэдрэгдмээр тийм сайхан шүлэг бичмээр байсан ч  онгод, авьяас яалтчгүй дутсан л даа. Хүн уншаад Алдаа мадаг зөндөөг хэрэх  ч өөрийн минь юм болхоор бүтэн л байна.


Зүүдлэх гэж л би нутагтаа төрөө юм боловуу
Зөн зөнгийн орчлонд Монголоо л эрээ юм боловуу
Огшиж тэмүүлсэн сэтгэлдээ таныгаа л сүслэнэ эх орон минь
Омогшиж түүндээ эрдэж Монголоо хэмээн тунхагланаа

Тал шигээ уужим өвгөдийн минь хүсэл
Нар шигээ уудамд тодрон манданаа

Хайрлах гэж л би Монголдоо төрөө юм боловуу
Харийн хорон санаагүй таныгаа л эрээ юм боловуу
Туулсан түүхийн үнэнд бахдан бишрэнэ эх орон минь
Тусгаар Монголоо би бусдаас харамлан өмгөөлнөө

Тал шигээ уужим өвгөдийн минь хүсэл
Нар шигээ уудамд тодрон манданаа

Чинзориг гэгээн хүслээрээ нутагтаа бид эзэн ньболохоор
Чимээгүй амирлах өвгөдийнхөө захиасаар нутгаан бид хайрлах болохоор
Өнийн өнөд Монгол минь мандсан хэвээрээ оршино
Цагийн цагт Монгол минь бадарсан сүрээрээ омогшиноо

Тал шигээ уужим өвгөдийн минь хүсэл
Нар шигээ уудамд тодрон манданаа