2012-03-31

Түүнийг жаргаах гэж холдож чаджээ
Ийм их хайртай байжуу
Тэгээд санаад уйлахын
Харахыг хүсээд байна уу...

Ингэж хайрыг үгүйсгэх урвалт байжуу би
Ингэж өөрөөсөө зугатах хулгай хийжүү би...

Яасан богинохон өвлийн шөнө байж вэ
Яагаад ч мартахгүй өнийн хайр байж уу..
Худлыг мянга давтаад үнэн болгочихож
Хагацахгүйг чанга үлээгээд салхи хийсгэчихэж

Уйлаад нулимас тогтохгүй, тийм шорвог гашуун
Дуулаад сэтгэл догдлохгүй, тийм сөөнгө чимээгүй...

Бурхан та хаана байдгийн
Бушуухан энэ дэлхийг эхнээс нь бүтээгээд аль
Бүгдийг буцаагаад  байранд тавь
би удаан шаналмааргүй байна...  Хорвоог ойлгуулсан 2012 он гуниг дүүрэн гурадугаар сар... Уйтгарт Улаанбаатаp

No comments:

Post a Comment