2011-09-01

Мартахгүй ээ...

.... Маргахгүй байж болно оо
Мартахгүй гэдэгтэй
Марал мичид хэвийхэд
Зүүд зөнд хөтлөгдөхдөө
Маргааш нар гарахад
Амьдрал дундуур туучихдаа
Маргашгүй үнэнчээр хайлахдаа ч
Магадгүй чамайг үзэн ядахдаа ч
Намар уулзаад хавар санахгүй байсан
Нартад учрахгүй, бүр зүүдлэхгүй байсан ч
Хэзээ ч учрахгүй хол байсан ч
Хэрхэвч таарахгүй үнэн байсан ч
Хааяхан гуниглаж алхахдаа ч
Хамаагүй ээ, баярлаж гүйхдээ ч чамайг мартахгүй
............Хорвоог мартаад би өөрөө буцлаа ч
Хонгорхон чамайг л мартахгүй
Олж ирчихээд орхиод явсан чиг
Ойлгож байна уу би чамайг МАРТАХГҮЙ. 2011.06.12 

Дурлалд яагаад бууж өгдөгийг...

..... Дурлалд яагаад бууж өгдөгийг
Дур зоргоороо аашлаад хэрэггүйг
Шунал хүслийг хорьж болдогийг
шуудхан үнэнээр чи зүрхэнд шивчихлээ
Зүс шилж дурлаагүй ээ чамд
Зүүд зөнд хөтлөгдөж итгэсийн
Бардам бадрангуйн туйлыг ойлгохоор
Бусад шиг орхиж байх шиг чамайг
Чинийх байхыг хүссэн ч
Чи хэрэггүй гэсэн бас л бусад шиг
Чамайгаа зөвтгөн, гуниглалаас чинь аваръя хонгор мин;
Чи хүсэж би хориглосон болог энэ дурлалыг....... 2011.06.07 Шуналтай өдөр Ховд

2011-03-30

СЭТГЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?


Сэтгэл гэж юу вэ?
Сэтгэл гэдэг бол өөрчилж болдог, оролт, гаралтын сувагтай багтаамж бүхий зүйл юм. Тэгвэл сэтгэл гэж юу вэ? гэдгийг тодорхойлохоос нааш түүний тухай ярих аргагүй. Хэрвээ арван сэтгэл судлаач тус бүрт энэ асуултыг тавьбал арван өөр хариу хэлнэ. Дотны нөхөр болсон толь бичгээс энэ үгийг харвал сэтгэл судлаач биш ч гэсэн “Сэтгэл бол бодох, сэтгэлийн хөдөлгөөнийг мэдрэх, юмсыг танин мэддэг” гэж тайлбарлажээ. Тэгвэл “Бодох, сэтгэлийн хөдөлгөөн, танин мэдэх гэж юу вэ?” гэж өнөөх сэтгэл судлаач нөхдөөс асуувал тэд уураг тархины үйл ажиллагааг ярьж эхэлнэ. Ихэнх хүмүүс сэтгэл хийгээд уураг тархины үйл ажиллагаа буюу мэдрэлийн тогтолцоо хоёрыг ялгаж чаддаггүй. Бурханы сургаалд, бие, сэтгэл хоёр хоорондоо харилцан холбоотой хэдий ч өөр зүйлүүд гэж үздэг. Сэтгэлийн бүрдэл нь атом, молекултай ямар ч холбоогүй, өөрөө танин мэдэхүйн энерги юм. Бодол, сэтгэлийн хөдөлгөөн, танин мэдэх зэрэг нь сэтгэл юм. Танин мэдэхүйн зургаан суваг бий: эрхтэнээр мэдэх тав ба зургаа дахь нь сэтгэлийн тийн мэдэл юм. Сэтгэлийн тийн мэдэлд бодох чадвар, зөн билгээр мэдэх зэрэг багтана. Сэтгэлийн тийн мэдэл нь биеийн амгалангийн тухай бодож байдаг бөгөөд биеийн дээд амгаланг олох хийгээд хамгийн бага зовлонтой байхад чиглэгдсэн зан байдлыг санаачлан бий болгодог.