2012-12-12

Мөн үү...

Үхлийн дараах амьдрал нь Энд өрнөж буй амьдралын тусгал. Юуг үйлдсэн, түүнийхээ үрээр "мөнхрөх" гэх. Ингээд бодхоор янз бүрийн зүйл үзэж олон жил "амьд" байснаас эртхэн эндээс явчихмаар...
ГЭХДЭЭ ... үр удмаа харамсал гашуудал, нөхөж мөлөх, дахин сэргээх тавиланд үлдээснээс "зөв" /хэм хэмжээг нь үл мэднэ/ амьдарсаар бие барахыг "хүснэ".

Гуниглах хүртэл хачин сайхан зохидог намар...

Гуниглах хүртэл хачин сайхан зохидог намар...
Гүн гунигаараа харцаараа өргөөд
Гурван дусал будгаар уруулаан өнгөлөөд
Ганцаардал тунхагласан дэвтэрээн цүнхлээд
Гудамжинд чамтай л зөрөх гэж гарав...
Гуниглах хүртэл хачин сайхан зохидаг намрын Гудамжинд
Чамтай таарсангүй... Гуниглахаас даа... Намар юм чинь
амраг минь тэнд амраг эрнэ
алсхан байхын амт...
"ийм" гэж үү?!

2012-12-03

Сэтгэгдэл...


"Дуудлагын асрагч" киног үзлээ. Зөндөө л сайн сайхан агуулга гарав. 45тай 2 хүүхэдтэй сэтгүүлч эмэгтэй 25тай залуугаар хүүхдүүдээ харуулна. Залуу ч мундаг сэтгэлтэйн. Боломжийн ажлын саналаас ч татгалзаж хүүхдүүдийг яг л аав шиг нь, найз шиг нь байж харж халамжилна. Хажуугаар нь ганц бие ээжид ч татагджаахийм. Үүссэн Зөрчил нь тэд бие биедээ хайртай хэдий ч насны зөрүү, сэтгэл зүйн бэлтгэл за тэгээд бас бус нэлээд зүйлсээс болж зөрчилдөн Залуу сайн дурын сайн сайхан юм хийж дэлхийгээр аялсаар нэг хөөрхөн өнгөт арьстай хүүг үрчилж аваад буцаж ирэн албан тушаал дэвшсэн, хүүхдүүд нь сайн суралцаж, жаргалтай байгаа эмэгтэйтэй санамсаргүй тааралдана. Тэгээд "Би одоо 30 тай" гэж хэлсэн нь л хамгийн их таалагдсан. Залуу байна, явж юм үз, аял, Надтай сууж хайран залуу насаа битгий үр гэсэн Хайртынхаа үгийг биелүүлээд ядаж л нас нэмээд ирсэн. хэхэ. Надад ч бас нас нэммээр адгаж байсан үе бий. Хамтдаа байх хүсэл. Гэхдээ бэлтгэл, цаг хугацаа, бас түүний минь хүсэл хамгаас эрхэм. Тэр намайг бас өөрийгөө шаналгахыг хүсээгүй.