2012-04-30

Хайрт эмээ Нарандуламдаа

Нар хэмлэсэн бор гүвээ Эмээгийн нутаг
Нас хойморлосон буурал эмгэн Миний Өвөг
Гэзгэнд нь цагаа унаж бууралтсан
Гэрт нь үрс нь тунаж бужигналдсан
Дээд тэнгэрт залбирч дэргэдэх уулсаа шүтсэн
Дэндүү эгэл дөлгөөн бор эмгэн миний эмээ....
Аавын ах дүү 12ыг
Ар өвөртөө дүүрч өсгөхдөө
Алинд нь ч гомдож асрал нэхээгүй
Арвин агуу хайрыг тань
Аанай л тайван занг тань
Аваад үлдэхсээн ач охин нь.
Дэлгэр зуны дунд сараар
Дэгж дэрвээд тань дээрээ очдогсон
Хөдөөний эмээгийндээ очноо гэж
Хүн болгонд гайхуулж хөөрдөгсөн
Эмээгийн ааруулыг санасаан гээд
Эрхэлж таньдаа л нялхардагсан
Ээждээ туниад эвхэрч урвайхад
Эвийлж та минь өмөөрч хайрладагсаан....
Одоо охин нь том болжээ
Орчлон таныг минь буурай болгожээ
Жилдээ золгох минь цөөрч
Жижгэрч та минь хөгширчээ
Дэндүү эгэл уужуу ухаант таныхаа
Дэргэд тань байж ачлахсан
Дээлийн торгоор хууралгүй ойр байхсаан..
Ачилнаа ач охин нь таныгаа
Аргагүй сайн явж баярлуулнаа эмээ. 2011.08.12

Дурсамж тольдохуй...

Би бие хаа төрх байдлаараа аавынхаа ээжтэй их адилхан. Эмээ минь аавын ах дүү 12ийн гар хөлийг нь ганзага дөрөөнд нь хүргэсэн буянтай буурай Одоо Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багт амьдран суугаа. Хааяадаа
Гүвээд эмээгийнд очхоор нутгийн хүмүүс хараад Өө Наранжаагийн бор ач гээд л шууд таньдагийн.ккк. Харин ааш зан дуу хоолойгоороо гал дээр нь төрж Галын зээ гэж эрхэлж өссөн ээжийнхээ ээжтэй адилхан. Ээж хааяадаа: "Залуу байхад ээждээ л 3 хүүгээ (би, ма 2 дүү) орхичихоод санаа зовохгүй жижүүртээ гардаг байжээ" гээд л яридагийн. Эмээ бидний мэтийн 17 8н ач зээгээ Ховдын төвийн хөх хайргатай цэвэрхээн хашаандаа хооллож ундлан эцэг эхээс минь дутуугүй хайрлан харамлан байж өсгөсөндөө.... Эмээгээ бурхан болоход: "эмээ Та бид 2г л их санах байх даа"  гээд ээжийгээ уйлуулж байж билээ..... яагаад гэвэл ээж бид 2эмээгийн хамгийн үнэнч найз фэн нь байсан юм чинь. Бид 2 нийлж байгаад л эмээд гоё алчуур нтр бэлэглээд л...тиймдээ ч эмээ минь  бид 2т их сайн байдаг сан. Одоо ч бид 2 эмээгийн сайн охидууд хэвээрээ... Цайны дээж, зул өргөөд л... Эмээ минь цайны ганц ногоон дээлтэй байсийн. Ээж бид 2 хааяа "Ногоон торгон дээлээрээ...." гээд л Эсвэл " Сүүмийх зэрэглээнд...." гээд л дуулдагийн....би ч яах вээ, ээжийнхээ дэргэд байгаа жаргалтай хүн. Харин ээж минь ээжгүй. Хааяа ингэж бодохоор муу ээжийгээ хайрламаар болдгийн. Би аймгийн эмээдээ залбирч, Хөдөөний эмээдээ эрхлэж Дэргэдэх ижийдээ сүслэж амьдардагдаа....


Сүүмийх зэрэглээнд гэгээ анирлаад
Сүсэглэхийн эрхэнд ээж минь бодогдноо... гэж дуулах дуртай хөөн би.

2012-04-29

Намрынх


Бороо ороосой уйлах юмсан
Бодол биелээсэй хамт байх юмсан
Чамд гомдолгүй тэнгэрт уураа гаргаад
Тээ тийшээ хашгираад тайтгария
Намар болоод жихүүн байна
Надад хайргүй нулимас гашуун байна....... 2011.8.27

Богинохон

Сэтгэлийн минь хиргүй тэр хэсэг
Сэмээрхэн замд гараад
Сартай шөнийн гэгэлгэн зөргөөр
Саваагүйтэж чиний зүг хөдөллөө.....чи хүлээж байх уу?
Танихгүй чигээрээ явчихгүй дээ чи минь
Тайлахгүй хэвээрээ байхгүйдээ сэтгэлээ
 Мартахын аргагүй хоногшжээ дурсамж
Маргахын эцэсгүй дасжээ чамд
 Алдаж үзээгүй омголон зүрх
Амсаж үзээгүй дэвэрсэн жаргал
 Аргадаж дуулаад ирэхгүй явчихаж
Аяархан уйлаад ч эгэхгүй буцчихаж
Хайр гэж байгаагүй
 Хайртай гэж хэлээгүй гээд
 Учирлаж зүрхээ хуурсан ч
 Ухаантай юмаа энэ сэтгэл.....
Бүгдийг мэдчихэж...........
..кккккк/Мөрүүдийн эхний үгнүүдэд тааруулж бичсийн байхгүй юу. Тэгсэн нэг иймэрхүү................/

БИ ЗӨРҮҮД

Miniih

Шөнө орсон мөндөртэй дуслууд.......
 Эхлэлийн чимээ нь намуухан
Түүний харцыг санагдуулам
 Эрчимжиж эхэлсэн нь дунд үе
Зоригтой илчилсэн дурлалыг санагдуулж
 Энд тэнд хаа нэг түр зогсох нь
Эргэлзээ бас айдсыг нь бодогдуулсан.
 Намраас хаврыг нэхсэн
Надаас чамайг хүлээсэн
Сэтгэлээс хүч асуусан
Сэрлээс мэдрэмж хайсан
Үдшээр унагасан нулимсыг минь дараад
 Өглөө цас болсон бороо..... 2011.9.27-28ны шөнө бичиж байжээ...