2012-03-31

Түүнийг жаргаах гэж холдож чаджээ
Ийм их хайртай байжуу
Тэгээд санаад уйлахын
Харахыг хүсээд байна уу...

Ингэж хайрыг үгүйсгэх урвалт байжуу би
Ингэж өөрөөсөө зугатах хулгай хийжүү би...

Яасан богинохон өвлийн шөнө байж вэ
Яагаад ч мартахгүй өнийн хайр байж уу..
Худлыг мянга давтаад үнэн болгочихож
Хагацахгүйг чанга үлээгээд салхи хийсгэчихэж

Уйлаад нулимас тогтохгүй, тийм шорвог гашуун
Дуулаад сэтгэл догдлохгүй, тийм сөөнгө чимээгүй...

Бурхан та хаана байдгийн
Бушуухан энэ дэлхийг эхнээс нь бүтээгээд аль
Бүгдийг буцаагаад  байранд тавь
би удаан шаналмааргүй байна...  Хорвоог ойлгуулсан 2012 он гуниг дүүрэн гурадугаар сар... Уйтгарт Улаанбаатаp

2012-03-15

Хайку

Намайг хайрласан
Түүний минь сэтгэл...
 Хамгийн яруу бүхэн...

Mинийх


Хэсэг болов ч eртөнцөөс тасарч
Хэдэн мөр тэрлэн жаргая
Чамаасаа хагацаад удаагүй ч
Чинийх л юм шиг эрхлэн жаргамаар
Тийм нэг гунигт төөрөгдөлд
Тэмтрүүлээд хайрт нь удаж байна...
Чамаасаа холдохгүй хичнээн хүссэн
Чинийх л байхыг хичээн хүчилсэн
Тийм нэг хүсэлт хясалд
Хөтлөгдөөд хайрт нь буцаж байнаа....2012.3.8

2012-03-05

ХАЙКУ


Сар туулайчлан дүгрэглэх
Нар үнэгчлэн мандах
Намрын адаг сараа гэж....
2011-11-08



Дээлийн энгэрт сүү бас нулимастай....
Дэвэрсэн ер
өөлтэй...
Дашням Балжиннямтай
өдрүүдээ....

ХАЙКУ


Эрвээхийд дурлаад
Цэцэг дамжсан зөгий...
Зун дуусахад балаа санана.....2011.08.13
***

Дурласан цох л 
Гэрэлтдэг байх...
Яг над шиг дэврүүн! 
***

 


ХАЙКУ

Ариун гэгээн
Гоо яруу
Ялдам бүхэн байх....Тийм хүслэнт би... 2011.11.21
***

Эсгэх нулимсанд цөхрөөгүй
Эр
үүл,,, улаан хацар.
Жаргалтай хатан уу?! БИ
***

 Дүүрэн тэргэл дулаахан
Холдож чадамгүй бас итгэмээр....
Амьдарлаа чи... 2011.12.12