2012-02-29

Япон хайку

Хуучин цөөрөм рүү
Хөөрхий мэлхий дэвхрэхэд
Усны чимээ гарав. Басё
***
Мөчир дамжин гүйж
Мөнгөн дусаал урсах нь
Хаврын бороо ажээ. Басё
***
Цэцгэс хагдарч
Цэцгийн үр газарт унах нь
Хэн нэгний нулимс мэт. Басё.
***
Дуусч байгаа намрын
Гунигт автсан надад бол
Бурхад ч, Будда ч эс орших ... Масаока Шики
***

Цаасан цонхыг
Цоолох хүнгүй боллоо
Гэтэл гэрт хэчнээн хүйтэн!
Энэ хайкуг унших бүрт уйлмаар болдог. Эдогийн үеийн яруу найрагч бүсгүй Тиё нас барсан хүүхдээ санагалзан байж бичжээ. Япон орны хойд нутгийн өвөл Монголынхоос дутахгүй. Дундад зууны, хятад маягийн цаасан цонхыг цаасан цонх л хүйтэн жавар хаацайлна. Тиё ядуу хүний эхнэр байсан гэдэг. Томоогүй үр нь цонхыг хуруугаараа цоолж, эцэг эхдээ түвэг уддаг байж л дээ. Тэр жаахан амьтныг эрлэг аваад явчихаж. Одоо хэн ч цонх цоолж, хүйтэн жавар оруулахгүй. Салхигүй дулаан байшинд ямар ч жаргал алга. Эх сурвалж: Г. Аюурзана Дурлалгүй ертөнцийн блюз номоос.

нутгаа санахдаа...

Нар хэмлэсэн
Бор гүвээ
Өвгөдийн нутаг


Нүүж очсон
Эмээгийн гэр
Тайван....Нутаг шиг


Зүүд манав
Ижийгээ санахдаа....
Нялх л гэнэ....

Өөрийн минь дуртай бичвэрүүд...

Тэнд хүрэхгүй ч
Тэмүүлсээр дуусна
Тэнгэрт...


Бичие дээ хайрт минь
Би чамд хайртай гэж
Билгийн ертөнцдөө...

Баруун хойноос
Нар мандахад
Тэр 2 уулзана

Minii haiku...

Санаж байгаагаа
Саранд хэлсэн
Нар л тоосон


Зүүд амрааж
Тэр явсан
Гуниг мандтугай


Бүгд
Намрын буруу
Тэнд учрал байхгүй


Дурлалын амт
Шаналалд
Бас эргэлзээнд буй


Миний гашуун
Нулимсны дусал
Бүлээн


Уулзатлаа баяртай гэж
Хэлсэн
Усны урсгалд


Хэнз цэцэг
Хагдрав...
Хүсэл салхитай

Haiku

Ээж залгалаа
охиндоо хайртай
Таньдаа ч бас..


...Өрөөлд татагдавч
Өөрийгөө сонсох
Их аянд...


Ертөнцийн цонхыг
Номоор харна
Бурхан байдаг болвуу?.....


Дээлэн дотроо
Хамт байлгана
Додлол гунигийг...

Хэн нэгэн
Амьсгалах шиг.....
чи минь байгаасай

...одоо болих уу
Зүрх өвджийн
Зун дуусаасай...


...Санагалзалын хариу нь
Тэр гэнээ ...
шаналал...


Надаар дүүрэн бороо
Намар хүртэл
Уулзах л юмсан даа....


Хавар эртээ
Нас нэмсэн...
Хммм, хурдан хавар болоосой


Нас нэмэх хүслэн
Надтай хамт
Хаврыг хүлээнэ...